Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Сумын Соёлын төв

Нийтэлсэн: 6 жилийн өмнө Үзсэн: 1206

СОЁЛЫН ТӨВИЙН ТАЛААР

       Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын соёлын төв нь 1972 онд Хүдэр ТАА-н ажилтаны клуб нэртэйгээр Эрхлэгч Авгаандорж ,Номын санч Тайванжин, Кино механикч Хишигсүрэн , гэсэн 3 орон тооны бүрэлдэхүүнтэй  анх үүсэн үйл ажиллгаагаа явуулж байсан.

 Тус соёлын төв нь  250 хүний суудалтай,Эрхлэгч, номын санч, орон нутаг судлах танхимын ажилтан, бүжгийн багш, хөгжимийн багш, үйлчлэгч, гэсэн 6 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор соёлын үйлчилгээг тогтвортой сайн үзүүлэн  сум  орон нутагтаа  соёлын  бодлогыг  хэрэгжүүлэн  ажиллаж  байна.

    Соёлын төвийн материаллаг баазыг бэхжүүлэх талаар:

   Сум орон нутгийн хөрөнгө оруулалтаар 7.300 мянган төгрөгийн төсөв батлагдан 15 ширээ 30 сандал,сургалт явуулах самбар,мини проектор,каталогын шүүгээ,зориулалтын номын тавиур ,бичиг баримтын шүүгээг авч  номын сангийн өрөөг иж бүрэн тохижуулав.ОНСТанхимд соёлын төвийн төсвийн бусдаар гүйцэтгүүлэх ажлын 300.000 төгрөг гаргуулан Сумын нутаг дэвсгэрт байдаг ТСДГазарууд болон ховордсон ан амьтан, Үе үеийн тэргүүний ардын авъяастануудын зургийг угаалган жаазлан байрлуула

  Соёл урлагийн үйлчилгээний талаар:

    Жил бүрийн тайлан мэдээнээс үзэхэд соёлын үйл ажилагаа,  үйлчилгээнд давхардсан тоогоор  9454 иргэн хамрагдаж байгаа юм. 2018 оны жилийн эцсийн  байдлаар“Заавал сурах 10 н бүжиг” болон 7 хоног бүрийн баасан гаригт нийтийн бүжиг,  үдэшлэг уулзалтыг ард иргэдийн дунд зохион байгуулан явуулж хэвшсэн.Захиалгат арга хэмжээний хүрээнд бусад байгууллага, ААН, иргэдтэй хамтран тэмдэглэлт өдөр, баяр ёслолын үеээр нэлээд  үйл ажилагаануудыг зохион байгуулсан.Сумын иргэд залуучуудын чөлөөт цагт зориулан караоке дууны тэмцээн, МАДууны тэмцээн, Караоке дууны тэмцээн, МАНамын дэргэдэх НАМЭХолбооны арга хэмжээнд хөтлөгч урлагийн номероор, Эх орончдын баярын үйл ажиллагаа цасны баярт хөгжим техникээр, Эх орончдын баярт зориулсан АХА тэмцээн, Март 8ны баярын арга хэмжээ, Монголын гэр бүл алдаршуулах төвтэй хамтран “Дархан бэр”алдаршуулах  эмэгтэйчүүдын баярт зориулсан дуун цэнгүүн, нийтийн бүжиг, Зэвсэгт хүчин байгууллагдасны 97 жилийн ойн баяр буюу эр цэргийн баярын арга хэмжээ “Цэргийн дуулал” дуун цэнгүүн, Аяыг таа,  хөгжөөнт  танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа.  

 

Соёлын талаар хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн хүрээнд:

    Сумын нутаг дэвсгэрт байдаг ТСДГазарууд болон ховордсон ан амьтан, Хүдэр сумын үзэгслэнт голууд,Соёлын төвийн танилцуулагыг 80х100 хэмжээтэй босоо самбар, Үе үеийн тэргүүний ардын авъяастануудын зургийг угаалган жаазлан байрлуулав. Соёлын биет ба биет бус, өвийг өвлөн тээж яваа 2 өв тээгчийг нэмж БМСанд бүртгээд байна. Шинээр 3 биет үзмэр нэмсэн Энэ хийсэн ажил нь урьд жилийнхтэй харьцуулахад тодорхой үр дүн гарсан гэж үзэж байна. Аймаг сумын хамгаалалтанд байдаг түүхийн дурсгалт болон байгалын үзэсгэлэнт 56 нэр төрлийн газруудыг 2018 оны 11.2 ны өдөр явж иргэлээ.

Сумын нийтийн номын сангийн үйлчилгээний талаар:

    Уншилгын 1 танхимтай 15 ширээ 30 суудалтай 187 уншигчтай 82 уншигчдад 337 ном олгон номын сангийн үйлчилгээг танхимаар үйлчилхээс гадна явуулын номын сангаар өндөр настан,тусгай бүлгийн уншигч,хөдөө багийн малчид тариаланчидад хүрч ажилаж байна. Соёл олон нийтийн 7 ажил зохион байгуулав.Ном сэлбэн засалт ажлын талаар 343 номонд техник ажилагаа хийж 211 номонд шинээр хавтас хийн номын тавиурт байрлуулав.

Соёлын төвийн дэргэдэх дугуйлангуудыг тогтмолжуулах талаар :

      Соёлын төвийн ажилчидын ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх,  хөрвөх чадварыг дээшлүүлэх зорилготой цахилгаан хөгжмийн хамтлаг,  мөн ажилчидад ажлын 7 хоног бүрийн  2 өдөр 1 цагийн хоолойн дасгалын хичээл,  өдөр бүрийн 60 минутын бүжгийн хичээл, ятга хөгжмийн дугуйлан хичээллэж байна. Энэ онд хийж хэрэгжүүлсэн шинэ шинэлэг ажлуудыг дурдвал бүжгийн дугуйлангын Охидын уянга хамтлагийн ахлагч Мөнхбатын Урангоод зориулсан “Угтах үдэх” аялгуу тоглолтыг зохион байгуулан орсон орлогыг дугуйлангын идэвхитэй сурагч М.Урангоогын сургалтын төлбөрт хандивлав.Мөн тоглолтын үеэр  нутгийн зон олон болоод сум орон нутгийн  удирдлагууд  хүрэлцэн ирж нутгийн охин Урангоод сэтгэлийн бэлэг барисан нь амьдралын гараагаа эхлүүлж буй хүүхэд багачуудад урам дэм өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо.