Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

“Малчдын зөвлөгөөн-2023

Нийтэлсэн: 11 сарын өмнө Үзсэн: 135
“Малчдын зөвлөгөөн-2023 арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ХХАА-н газрын дарга Б.Мөнхтөр, ХХААГ-ын мал үржлийн тасгийн дарга Х.Цэнгэлсайхан, Сэлэнгэ аймгийн Улаан загалмайн хорооны дарга Ц.Ганчулуун нар хүрэлцэн ирж санал бодлоо солилцон мэдээ мэдээллийг хүргэлээ.
Зөвлөгөөн уулзалтанд 96 малчин иргэн, 18 мал бүхий иргэн, төр төсвийн байгууллагын 11 ажилтан албан хаагчид нийт 125 иргэнд 12 төрлийн сэдвээр илтгэл тавьж, иргэд малчдаас ирсэн 33 асуулгад хариулт өгч мэдээ мэдээллээр ханган ажиллаа.
Энэ удаагийн уулзалт зөвлөгөөнөөс дүгнэхэд сумын хэмжээнд бэлчээрийн даац 30 гаруй хувиар хэтэрсэн нь нутаг орны төдийгүй малчдад маань туламдсан асуудал болоод байна. Мөн цаашид эрчимжсэн МАА-г хөгжүүлэхэд анхаарах, шат дараатай арга хэмжээ авах, малчид төрийн байгууллагын эргэх холбоог сайжруулах, бусад тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцлоо.
Сумын удирдлагуудын зүгээс малчид иргэдээс гарсан санал хүсэлтийг бодлогын баримт бичигтэй тусган хэрэгжүүлж биелэлтийг тайлагнан ажиллахаар боллоо.
Зөвлөгөөн уулзалтандаа цаг зав гарган хүрэлцэн ирсэн малчид, мал бүхий иргэд, төр төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид болон урлагийн тоглолт үзүүлсэн ахмад уран бүтээлчид, бяцхан хүүхдүүддээ, талархал илэрхийлээд цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье.
Сэлэнгэ аймаг Хүдэр сумын ЗДТГ 2023.05.08