Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Хяналт шалгалтын ажил

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 103
Монгол Улсын Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох дүрэм журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүдэр сумын Засаг Даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-д М. Мөнхцэцэг /БОХУБ/ , М. Ганхуяг цагдаа , Б.Уянга / худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/ ажлын хэсэг хяналт шалгалтыг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 6 ААН, дэлгүүр хамрагдсан бөгөөд 5 хүнсний дэлгүүрээс нийт 47ширхэг хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн, зөвшөөрөлгүй худалдаалсан 110ш тамхи илрүүлж хураан авсан. Иймд ард иргэд та бүхэн хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийх бүртээ бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж авна уу? Цаашдаа ажлын хэсэг сар бүр тогтмол хяналт шалгалтийн ажлыг хийж гүйцэтгэх болно. Та эрүүл мэндээ анхаарч эрүүл хүнсийг сонгоорой. Анхаарал хандуулсанд баярлалаа.
ЗДТГ-ын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн.
Гомдол санал байвал 86931108 утсанд хандаарай.