Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Хүдэр сумаас 2 аймгийн аварга шалгарлаа

Нийтэлсэн: 2 жилийн өмнө Үзсэн: 205

Жил бүр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан малчид, тариаланчдыг аймгийн Засаг даргын захирамжаар шалгаруулдаг уламжлалтай. XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн аварга малчин, аварга тариаланчыг шалгарууллаа.
Өвөг дээдсээс уламжлан ирсэн малч ухаан, мал маллах арга туршлага, газар тариалангийн салбарт оруулж буй амжилт, бүтээлээрээ нутгийн түмнээ манлайлсан Хүдэр сумын Тарваагтай багийн малчин Б.Отгонбаяр, Хүдэр сумын Тарвагатай багийн тариаланч С.Батбилэг нарт Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц болон сумын удирдлагууд шагналыг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Та бүхэндээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.