Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

2021 онд хэрэгжүүлэх орон нутгийн төсөлд санал оруулах боломж нээгдлээ

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 792

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын Яам 2021 онд хэрэгжүүлэх орон нутгийн жижиг төслийн санхүүгийн дэмжлэг авах санал хүлээн авч эхэллээ

Орон нутгийн жижиг төслийн зорилго нь тухайн орны үндэсний хөгжлийн бодлоготой уялдсан бага хэмжээний хөгжлийн үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн субъектуудад хувь нэмэр оруулах явдал юм.

Төрөл бүрийн төслүүдийг дэмжиж болох бөгөөд үүнд нутгийн хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, эмчилгээний үйлчилгээ, ядуурлыг арилгах, боловсролыг дэмжих, хөдөөгийн иргэдийн боловсролыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх, тэдний үндэстний цөөнхийн болон шашны бүлэглэлиын хамтын амьдралыг дэмжих гэх мэт. Нэг чухал нөхцөл нь төслийг тогтвортой байлгах чехийн санхүүгийн дэмжлэггүйгээр үргэлжлүүлэн авч явах явдал юм.

 

ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ ХЭН ГАРГАЖ БОЛОХ ВЭ

Санхүүгийн дэмжлэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжих орон нутгийн жижиг төслийг хэрэгжүүлэгч нь Монгол улсын хуулийн этгээд байна. Орон нутгийн жижиг төслийг хэрэгжүүлэгч нь боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн эсвэл соёлын байгууллага, төрийн бус ашгийн бус байгууллага, нөхөрлөл, нутгийн захиргаа гэх мэт байгууллагууд байж болно. Орон нутгийн жижиг төслийн хэрэгжүүлэгч нь төрийн төв байгууллага, улс төрийн нам, хөдөлгөөн эсвэл хувь хүн байж болохгүй.

 

ХЭРЭГЖҮҮЛЭЛТ, ТӨСӨВ БОЛОН БОЛОМЖИТ ХУВЬ НЭМЭР

Төсөл гэрээнд гарын үсэг зурагдсан өдрөөс (oйролцоогоор 2021 оны 3 сар) 2021 оны 10сарын сүүл гэхэд хэрэгжиж дууссан байх ёстой.

200,000 – 500,000 чех крон (ойролцоогоор 21000 ам. доллар буюу 18 000 евро) байна. Төсөл тодорхой зорилготой, хэмнэлттэй, үр ашигтай байх ёстой бөгөөд бүх төлбөрийг баримтаар баталгаажуулна. Урамшуулал, томилолтын зардал, байр, замын зардал түүнчлэн даатгал, вакцин хийлгэх зардлууд нь төслийн нийт санхүүжилтийн үнийн дүнгийн 25%-иас хэтрэхгүй байх шаардлагатай.

 

ОРОН НУТГИЙН ЖИЖИГ ТӨСЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХЭРХЭН ГАРГАХ ВЭ

Орон нутгийн жижиг төслийн саналын маягт дараах зүйлсийг агуулсан байна. Үүнд:

төслийн маягтыг англи хэл дээр бөглөж тухай байгууллагын тамга гарын үсгээр баталгаажуулсан байна. “Locаl currency” нүдэнд төсвийг ам. доллар эсвэл еврогоор бөглөнө. Чех кроноор бичих ёстой нүднүүдийг бөглөхгүй орхих бөгөөд тэдгээрийг БНЧУ-ын элчин сайдын яам тухайн үеийн хүчинтэй курсын дагуу тооцоолж бөглөнө.

Хүсэлт гаргаж байгаа байгууллагын хуулийн этгээдийг батлах баримт бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар (англи хэл дээр эсвэл англи хэл рүү орчуулсан байна)

Төслийн маягт дээр гарын үсэг зүрж баталгаажуулсан хүн тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй болохыг баталсан тодорхойлолт чех эсвэл англи хэл дээр

 

Төслийн саналын хүсэлт гаргасан маягтыг 2020 оны 10 сарын 2-ны дотор Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-нд цаасаар хүргүүлсэн байна.

БНЧУ-ын Элчин сайдын чам (ОНЖТ 2021)

Элчингүүдийн гудамж 9 (Скай плазагийн байр)

Улаанбаатар хот

Монгол улс