Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

УРИАЛГА Нийт төрийн болон төрийн бус байгууллага, ААН, ард иргэддээ уриалга гаргах нь

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 1195
УРИАЛГА
Нийт төрийн болон төрийн бус байгууллага, ААН, ард иргэддээ уриалга гаргах нь
 
Дэлхийн хэмжээнд аюулын түвшинд нүүрлээд байгаа амьсгалын замын хурц цочмог халдварт өвчин болох Короновирусын өвчлөлтэй холбоотой МУ-ын хэмжээнд ч бүх талын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Үүний нэг арга хэмжээ нь төрийн болон албан байгууллагын золголт, сар шинийн бөхийн барилдааныг тэмдэглэхийг хориглоод байгаа билээ.
 
Монголчууд бид ахмад настнаа хүндлэн, айл хотлоороо цуглан, аав ээж,үр хүүхэд ахан дүүсээрээ өнөр өтгөн байж тэмдэглэдэг сар шинийн баяраа энэ жилдээ өөрсдийгөө болон өрөөл бусдын эрүүл энхийн төлөө ардын уламжлал ёс заншлаа бодон гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх УРИАЛГА”-ыг гаргаж байна.
 
Өөр өөрсдийн гэр бүлийн эрүүл мэндийг хамгаалах нь та, би, бидний эрхэм үүрэг билээ. Монгол түмний уламжлалт сар шинийн баяраараа ахмад буурал, найз нөхөддөө айл хотлоороо цагаан сэтгэлийн ариун хүндэтгэл амны билэг ашдын ерөөлөө өргөн мэндчилж амар амгалан энх тунх сайхан шинэлээрэй.