Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

"Малчид, тариаланчдын зөвлөгөөн"

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 820

Хүдэр сумын "Малчид, тариаланчдын зөвлөгөөн"-ийг 2019 оны 05-р сарын 03-ны өдөр Сумын ИТХ болон ЗДТГ нар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд:
Сумын Засаг даргын 2018 оны ҮАХ-ийн тайлан, МУЗН-ийн Сэлэнгэ аймгийн УЗХороо болон сумын УЗАШХорооны тайланг танилцуулагдаж, ХАА-н тасаг, Нийгмийн даатгал, Иргэний бүртгэлийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. 
Зөвлөгөөнд 50 малчин болон 6 мал бүхий иргэд, 4 тариаланч оролцлоо.
Зөвлөгөөний үеэр МУЗН-ийн 80 жилийн ойтой холбоотойгоор Улаанзагалмайн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан зарим онцгой гишүүд, байгууллага хамт олныг Улаан загалмайн болон сумын ИТХ-ын шагналаар шагнасныг гардууллаа.
үүнд: 
МУЗН-ийн "НИГҮҮЛСЭНГҮЙ ҮЙЛСТ МАНЛАЙ МАЛЧИН ЦОЛ" -оор Тарвагатай 1-р багийн малчин Н.Балжинням. 
МУЗН-ийн "НИГҮҮЛСЭЛ" мөнгөн медалиар: 
Онцгой гишүүний татвараа 3 жил дараалан төлж хүмүүнлэгийн үйлсийг дэмжсэн Малчин Ж.Сэндэнсүрэн, Ц.Алтангэрэл, “Хүдэр дулаан” ХХК-ийн захирал О.Оюунцэцэг, “Хангайн буудай” ХХК Захирал Ц.Мөнхбадрах, "Олны хүч оломгүй далай" хандивын аяныг зохион байгуулагч Тарвагатай 1-р багийн иргэн Ч.Туул нарыг шагнасан. 
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ"-өөр байгууллага хамт олноороо улаан загалмайн гишүүнээр элсэж, УЗ-н үйл ажиллагаанд олон жил идэвхтэй дэмжин оролцож хамтарч ажилладаг дараах байгууллагуудыг шагнасан. үүнд: 
ЕБСургууль, ЗДТГазар, 23-р цэцэрлэг, ЭМТөв, Соёлын төв болон "Олны хүч оломгүй далай" хандивын аяныг анги хамт олноороо зохион байгуулж, ангийн анддаа тусалж байшинтай болгож чадсан Ш. Нямбат багштай 6б ангийн хамт олныг тус тус шагналаа. 
Сумын ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ бичгээр:
Ж.Баасанбат
Х. Даваажав нар тус тус шагнууллаа.