Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

МЭНДЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 1621

Эрин зууны мэдээлэл, технологийн гайхамшигт ололтыг дагуулсан цахим, вэб хуудаснаа аялагч   танд   ажилч хичээнгүй, түмэн олныхоо чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Хүдэр сум  маань ирэх 4 жилд “Өрхийн орлогоос Хүдэрийн хөгжил ” уриатай “Газар тариалан мал аж ахуйг тэргүүлэх салбараа болгож, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж,  уул уурхайгаа   түшиглэн,  аялал жуулчлалыг хөгжүүлж, байгалийн баялагаа зүй зохистой ашиглан өрхийн үйлдвэрлэлээ дэмжиж хүн ардынхаа амар тайван элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн эрхэм зорилгын хүрээнд 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулан  батлуулж хэрэгжүүлж эхлээд байна.   

Хүдэр сумын ЗДТГ  нь үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгож мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин  энэхүү цахим хуудсыг ажиллуулж байна. Манай цахим хуудсанд  зочилсноор байгууллагын зорилго, зорилт, хийж гүйцэтгэж байгаа ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөр, цаг үеийн үйл явдал үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, холбогдох ажилтнуудтай холбоо барих хаяг, утасны дугаар, имэйл хаягийн жагсаалт  зэрэг мэдээллүүдийг энэхүү цахим хуудаснаас олж авах боломжтой юм.

Цахим хуудаснаа зочлогч иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, сум орон нутгаас төрөн гарсан төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүд, Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагууд, нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл, оюунаа зориулагч хэн бүхэнтэй хамтран, тэдний мэргэн ухаан, бүтээлч сэтгэлгээнд түшиглэн ажиллах болно.

 

Хүдэр нутгаар овоглосон нутгийн зон олны минь

Хүсэл мөрөөдөл бүхэн нь биелж  явахын ерөөл өргөе.

/beta/upload/files/Zasag%20darga(1).JPG