Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

ЗДТГазар

Нийтэлсэн: 7 жилийн өмнө Үзсэн: 1227

Сумын ИТХ-аас 2018 оныг “Иргэнээ дэмжиж өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил болгон зарласныг удирдлага болгон Монгол Улсын Засгийн газар, Аймаг, Сумын засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд тусгасан ажил асуудлыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж, урьд оныхоос ахиц үр дүнд хүрлээ. Нэг. Төрийн захиргаа. Тус сумын хэмжээнд “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 87.5 хувьтай, сумын засаг даргын хөтөлбөрийн биелэлт 76,9 хувьтай байна. Эдгээр хөтөлбөрүүдийг жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусган сумын нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажлын тодорхой чиглэл өгч, биелэлтэд хяналт тавин ажиллалаа. Сумын Засаг даргын Тамгын газар ажлаа жил улирлаар төлөвлөн биелэлтийг тухай бүр тооцон ажилласан ба үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 86,4 хувьтай байна. ЗДТГ-ын бүтцэд багтдаг 20, Засаг даргын дэргэдэх албадын 11 төрийн албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулан явц үр дүнг хагас бүтэн жилээр дүгнэн ажиллаж ирлээ.