Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Хүдэр сумын Эрүүл мэндийн төв

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1494

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум нь УБ хотоос 400км, Сэлэнгэ аймгийн төвөөс 160 км алслагдсан  хойд талаараа Алтанбулаг сум,ОХУ – тай, урд талаараа Ерөө, Бугант сумтай хил  залган байрласан газар тариалан, мал аж ахуй зэрэгцэн хөгжсөн   байгалийн сайхан цогцлон бүрдсэн үзэсгэлэнтэй нутаг билээ. Хүдэр сумын эмнэлэг нь анх  1972 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас  тасарч  Хүдэр сумын хуучин Хүдэр гэдэг газар 3 орон тоотой 5 ортой  бага эмчийн салбар  үүсгэн байгуулагдсан.   Сэлэнгэ аймгийн Эрүүлийг Хамгаалах  Газрын  шийдвэрээр  их эмчийн салбар нь 1973 онд эмнэлгийн зориулалтын байртай болсон ба  ЭХЯ  - ны  томилолтоор их эмч Батаа томилогдон ирж  эмнэлгийн   тусламж үйлчилгээг  ард иргэдэд хүргэснээр  бүтэц үйл ажиллагаа болон орон тооны хувьд  өргөжин  ажилласан  байна. Тус сум нь БАЯНЦАГААН, ТАРВАГАТАЙ гэсэн 2 багтай, 2548 хүн амтай,  653 өрхтэй, 0 – 5 насны 285  хүүхэдтэй, 15 – 49 насны  эмэгтэй 647 , 65  – аас дээш насны өндөр настан  95,  жирэмсний хяналтанд  жилдээ шинээр 60-70 эх  орж эсэн мэнд амарждаг , хөгжлийн бэрхшээлтэй128 иргэн  хяналтанд байна.

1986 онд 10 ортой эмнэлгийн барилга ашиглалтанд орж эдүгээ 12 ортойгоор  үйл ажиллагаагаа явуулж  байна. 2014 онд сумын  эмнэлгүүдээс анх удаа эрдэмтэн Ж.Шагжийн нэрэмжит ЭМТ  болсон.  

Их эмчийн салбарын анхны эрхлэгч их эмч Батаагаас хойш их эмч Д.Рэнцэнханд, Лхагважав, Гэрэлтөр, Тунгалаг, Т.Сэлэнгэ, Ш.Сэлэнгэ, Сүмбэрзул, Баярсайхан, Г.Нармандах 2017 оноос эмч Б.Энхбат нар эмнэлгийн эрхлэгч даргын албыг ээлжлэн хашсан байна. 

Бидний эрхэм зорилго нь :  Эрүүл мэндийн үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, эмч мэргэжилтний харьцаа хандлага, ур чадварыг хөгжүүлэн, иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэхэд оршино. 



Манай хамт олон : Сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг чанаржуулж, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааны ажлыг  тогтмолжуулж, хөдөөгийн иргэдэд  эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх   үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх явдал юм.

2019 онд : Их эмч – 2, эх баригч – 1, статистикч -1, НЭМ дархлаажуулалтын сувилагч – 1, ахлах сувилагч -1, ээлжийн сувилагч-4, үйлчлэгч -2, тогооч-1, жолооч-1, лаборант-1, эмийн санч-1, слесарьч -1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.