Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Хяналт шалгалтын ажил хийгдлээ

Нийтэлсэн: 1 жилийн өмнө Үзсэн: 60

Монгол Улсын Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох дүрэм журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Хүдэр сумын Засаг Даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-д М. Мөнхцэцэг / БОХУБ/ ахлагчтай, Б. Уянга / худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн/ , Ганхуяг /Цагдаа /ажлын хэсэг хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтад хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5 ААН, дэлгүүрээс нийт 47 ширхэг хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнийг илрүүлж устгах журмын дагуу устгалын комис 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр устгалаа. Иймд ард иргэд та бүхэн хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийх бүртээ бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж авна уу? Цаашдаа ажлын хэсэг сар бүр тогтмол хяналт шалгалтийн ажлыг хийж гүйцэтгэх болно.