Аймгийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 150 тонны багтаамжтай “Төм с хүнсний ногооны стандартын зоорь” барих ажил 2021 оны 8-р сарын 10-наас эхлэсэн бөгөөд 2021 оны 8-р сарын 23-нд Сумын ИТХуралаас байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын ажилд хяналт тавих” ажлын хэсэг гүйцэтгэлийн явцын байдалтай танилцлаа. Тухайн өдрийн байдлаар суурь цутгалт, шалны ажлыг дууссан бөгөөд ханын блокон өрлөгийн ажлыг хийж гүйцэтгэж байна.
Tweet