Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Мэдээлэл

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 586

Байгаль орныг хамгаалах багц хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын 2021.08.06 ны өдрийн А/105 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох зорилгоор техник хүн хүчээ төвлөрүүлсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад Хүдэр сумын Баянцагаан 2-р багийн нутаг дэвсгэр болох "Цагаан зүр" - ийн гол нэртэй газар Хүдэр сумын иргэн П.Аззаяа, Н.Мягмар, Б.Даваажав, Эв энержи нөхөрлөлийн ахлагч Б. Батмөнх, иргэн Э.Хүдэрсайхан, Ж.Жамбалдорж, С. Урианхай, Д. Баясгалан нарыг байлцуулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. ➡️2021 онд Хүдэр суманд Бичил уурхайн ашигт малтмал олборлох журмаар үйл ажиллагаа явуулах нөхөрлөл, иргэдэд зөвшөөрлийн бичиг баримт олгогдоогүй, Хүдэр голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлж тухайн 8 иргэнийг техник тоног төхөөрөмж, хүн хүчээ татан буулгах, хууль бусаар ашигт малтмал олборлохгүй байх тухай АЛБАН МЭДЭГДЛИЙГ хүргүүлсэн. ➡️Хяналт шалгалтын явцад Хюндай LC -7 2900 маркийн 9 ширхэг экскавоторийн гинж болон сэнсний ирмэн джнамын суурь хооронд лац тавьж 2021.09.17-ны өдөр техник хүн хүчээ сумын нутан дэвсгэрээс гаргах тухай хугацаатай албан шаардлагыг өгч ажиллаа. ➡️Дээрхи хугацаанд техник хүн хүчээ буулгаагүй тохиолдолд холбогдох байгууллагатай хамтран албадан буулгах арга хэмжээг зохион байгуулах болно. Хүдэр сумын ЗДТГ, Байгаль Орчны алба

/beta/upload/files/242540554_1397114077356945_5774662526392597794_n.jpg

/beta/upload/files/242457102_1397114027356950_5454499216926633025_n.jpg