Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Хүдэр нутгийн бүсгүйчүүд нэгдэж 1800 ширхэг амны хаалт оёж тараалаа.

Нийтэлсэн: 4 жилийн өмнө Үзсэн: 794

Хүдэр нутгийн бүсгүйчүүд нэгдэж 1800 ширхэг амны хаалт оёж тараалаа.

Шинэ төрлийн короновирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалахад нэн түрүүнд амны хаалт зүүх билээ. Аймаг, улс орны хэмжээнд нэн дутагдалтай байгаа амны хаалтыг иргэдэд тараахаар Сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 300,0 мянган төгрөг гаргаж маскны материал аван төр төсвийн байгууллагын ажилчдын хүчээр нийт 1800-д амны хаалтыг оёж дуусган өнөөдрөөс дэлгүүр, эмийн сан, ШТС, 2 банк, үсчин зэрэг иргэдийн хөл хөдөлгөөнтэй газруудад тараагаад байна.
 

Хамтран ажилласан ЕБС, Цэцэрлэг, СТөв, ЗДТГ, Төрийн банк, ХААН банк, Ахмадын хороо, Сумын эмэгтэйчүүдийн зөвлөл бидний ажлыг дэмжиж өөрсдийн нөөц бололцоогоор оёж өгсөн иргэн
Содовын Дүүрэнжаргал,
Батзоригийн Гэрэлмаа,
Гуляранзын Баттогтох,
Ёндонгүнжийн Энхжаргал,
Ёндонгүнжийн Шүрэнцэцэг,
Дулмаагийн Батжаргал,
Рэнцэнгийн Цогтжаргал
Нэргүйн Уянга
нартаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал дэвшүүлье.

Иргэд та бүхэн маань өөрсдийн гэр бүл үр хүүхэд болон, бусад хүмүүсийн эрүүл энхийн төлөө байнга амны хаалтаа зүүж явна уу.