Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Иргэнээ дэмжиж өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил 2017 он

Нийтэлсэн: 5 жилийн өмнө Үзсэн: 1058

2018оныг “Иргэнээ дэмжиж-өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх “жил болгон зарласын хүрээнд орон нутгийн давсан орлогоор  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх иргэддээ чиглэсэн тусламж дэмжлэгийг үзүүлэх зорилгоор 51,5сая төгрөгийг сумын ИТХ-ын хурлаар батлуулсан. Уг 51,5сая төгрөгийг зарцуулах тухай” Иргэнээ дэмжиж-өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил”-ийн хүрээнд батлагдсан төсвийг  зарцуулах  журамыг боловсруулан сумын ИТХ-аар батлуулаад үүний дагуу төсвийг захиран зарцуулаад байна.

Үүнд Журмын 2.1д Сумын өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ,шаардлагад нийцүүлэн  өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс тэдгээр үйлдвэрлэлийг  эрхлэхэд шаардлагтай байгаа багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэж заасны дагуу өрхийн хүнсний ногоо эрхлэгчдэд тариалан дэмжих сангаас зээлээр олгогдож буй ногооны хүлэмжийн урьдчилгаа 30хувийг санхүүжүүлэх ажлыг хийж нийт 7 ногоочдод 6x20 харьцаатай хүлэмжийн асуудлыг шийдэж өгөхөд 5450,0мян төгрөгийг зарцуулсан байна.

2 . Журмын 2.2т заасан  Сумын тэргүүлэх чиглэл болсон хаа-н салбарыг дэмжих хүрээнд малчид, ногоочдын холбоонд техник багаж тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхэд чиглэж ногоочдын холбоонд 13,0сая төгрөгний өртөг бүхий дундын техник хэрэгслийг авч өгөн хэвийн ажиллаж байна.

3. Журмын 2.4 т заасан Ахуй үйлчилгээ оёдол эсгүүр эрхлэгчид болон мод модон эдлэлийн үйлдвэрлэлийг тогтвортой эрхэлж байгаа өрх,иргэдийг  шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангахад чиглэж нийт сумын хэмжээнд хувиараа гэрээрээ оёдол эсгүүр хийдэг 8 оёдолчинг нэгтгэсэн Хүдэр гоёл оёдлын цехэд 3140,0мян төгрөгний өртөгтэй 6 оёдлын машин,1 эсгүүрийн машинг авч өгсөн байна.Одоогоор тус оёдлын цех нь Хүдэр сумын ард иргэд аж ахуйн нэгжийн оёдол засвар захиалгын хэрэгцээг ханган нийгмийн баялгийг бүтээн олны сайшаал хүлээн ажиллаж байна.

4.Журмын  2.3т заасан  Залуу малчдыг дэмжиж малжуулах,Сүү цагаан идээ боловсруулаж борлуулахад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхэд чиглэж нийт 60малчин мал бүхий иргэдэд цөцгийний машиныг өгөхөөр ОХУ-аас захиалан авчирч хүлээлгэн өглөө..Энэ нь сүү цагаагаа цөцгий болгон борлуулдаг өрхөд бодитой тусламж дэмжлэг бөгөөд өрхийн үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг юмаа.

5.Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ЕБС,Цэцэрлэгийн эко орчинг бүрдүүлэхэд дэмжин тусалж ажиллана гэсний дагуу ЕБС,23-рЦэцэрлэгт тус бүр 1850,0мян төгрөгний өртөг бүхий 2 хүлэмжийг авч өгөн тус тусын хашаанд суурилуулан хүнсний ногоогоо тарьж ургуулж байна

6.Суманд олон жил тогтмор суурьшилтай ажиллаж амьдарч ирсэн өөрийн нэр дээр тодорхой тооны малгүй,өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх нийт 12 өрхөд тугалтай үхэрийг журмын дагуу авч засаг даргын тамгын газраас хүлээлгэн өглөө.

7.Тахиа шувуу өсгөх үржүүлэх дадал туршлагатай байр сууцыг нь бэлтгэсэн байгаа залуу төрийн албан хаагчид болон нийт 30өрхөд тус бүр 10 дэгдээхийг журмын дагуу олголоо.

Хөрөнгө оруулалт дэд бүтэц

2018онд сумын ОНХСангаар нийт 7 ажил үйлчилгээ хийгдэхээр тусгагдсаны нэг нь сумын төвийн 0,8км явган хүний зам тавих ажлын “Амьд төгөл” ХХК хуулийн дагуу тендерт шалгаран 40,0сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.

2.Сумын ЭМТөвд нэн шаардлагатай байгаа лабороторийн тоног төхөөрөмж буюу mon Rayto RT-7200 маркийн бүрэн автомат цусны анализатор буюу цусны аппаратыг 10,0сая төгрөгөөр шийдэж өглөө.

3.ОНХСангаар хийгдэж буй ХАА-н чиглэлийн нэг ажил нь мал угаалгын ванн юм.Үүнийг  Уялга,Шанд гэсэн 2 чиглэлд барьж ашиглалтанд оруулах ажлыг Хүдэр тохижолт ОНӨААТҮГ хийж гүйцэтгэлээ.

4.2017онд ашиглалтанд оруулсан СТөвийн нийтийн номын сангийн тоног төхөөрөмж тохижолтонд зориулж нийт 7,3сая төгрөгийг шийдэж өгсөн нь иргэдийн ая тухтай үйлчлүүлэх орчин нөхцөл боломж бүрдлээ.

5.Баянцагаан 2-р багт трансформатор шинэчлэлийн ажил буюу 160ква-г 250ква болгон хүчин чадлыг нь нэмэгдүүллээ.Уг ажлыг Цац эрчис ХХК 7,0сая төгрөгөөр хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

6.ЕБСургуульд тулгамдаад байсан сурагчдын номын санг тохижуулах ажилд нийт      сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн нь хүүхэд багачуудын тохитой тухтай орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлээд байна.

7.ЕБС-ийн үдийн цайны мах махан бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хадгалах ,эрүүл ахуйн шаардлагыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх зорилгоор тов оврын хөргөгчийг        төгрөгөөр шийдвэрлэж өглөө.

8.2018онд Аймгийн хөрөнгө оруулалтаарТарвагатай 1-р багт АТП-1318 трансформатороос цааш нийт 1,6км төмөр бетон сип тулгууртай гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлыг   Цац эрчис      ХХК нийт 38,5   сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байна.

9.Аймгаас эрх шилжин орж ирсэн зам засвар арчлалт тэмдэг тэмдэглэгээний 20,0сая бүхий төсөвтэй ажлыг ПИК девелопмент ХХК-нийт   15   км шороон замыг тэгшилж     11 ш тэмдэг тэмдэглэгээг нэмж байрлууллаа.