Цөөн үгээр

- hacked by t.me/govleak - hacked by t.me/govleak -

Хүдэр сумын Онцгой Коммис хуралдлаа

Нийтэлсэн: 3 жилийн өмнө Үзсэн: 502
2021.09.06-ны  өдөр  Хүдэр сумын Онцгой  Комисс  хуралдлаа. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд: 1. 2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан ЕБСургууль, цэцэрлэгийн багш нараас авах түргэвчилсэн шинжилгээний 62 ширхэг оношлуурыг авч зардлыг сумын онцгой комиссын хөрөнгөөс зарцуулав. Мөн Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хэрэглэх 1000ш маск, 12 ширхэг гар ариутгагчын Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг орлон гүйцэтгэгч В. Цэрэнсүрэнд гардуулан өгөв.
2. Шаардлагатай тохиолдолд нөөцөд ажиллах эрүүл мэндийн ажилтны судалгааг гаргаж бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг ЭМТөвийн дарга М. Ганзаяад даалгалаа.
3. 7хоног бүрийн 5дах өдөр сумын нэгдсэн мэдээллийг сум онцгой комисст мэдээллэж ажиллахыг ЭМТ-н дарга М.Ганзаяа, Эрэн хайх салбар ангийн дарга х/ч М. Ганбаатар нарт үүрэг болголоо.